CS2 цахим спортын PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд MOUZ баг аваргалж цомын эзэн боллоо. Тэд финалын шатанд Team Falcons багийг 3-1 харьцаатайгаар буулган авчээ. MOUZ хэсгийн тоглолтоо гурван хожил, хоёр хожигдолтойгоор өндөрлүүлж шигшээ наймд шалгарч үлдсэн.
Хасагдах шатны эхний тоглолтоо Pain Gaming-тай хийж 2-0 харьцаатайгаар буулган авсан. Харин финалд шалгарах эрхийн төлөө The Mongolz багийг буулгаж авсан Astralis багтай таарч 2:1-ээр ялалт байгуулсан. Харин нөгөө талд Team Falcons, Faze Clan-ыг 2-0 харьцаатайгаар буулган авч финалд үлдсэн. Аваргын төлөө үлдсэн хоёр баг Dust II, Mirage, Nuke, Ancient зам дээр тоглосон байна.