Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар есөн дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлын дагуу 12.036.116 мкв талбайгаас 4,060, тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Энэ удаагийн их цэвэрлэгээгээр,
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээх
- Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээ
- Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ачилт, цуглуулалтыг эрчимжүүлэх
- Гудамж талбайн үүсмэл хогийн цэгүүдийг ачиж, цэвэрлэх
- Сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг цэвэрлэх, засварлах