• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    85   |  
0
Үндэсний бөхийн тамирчдын дунд шагайн харвааны нөхөрсөг тэмцээн боллоо. Тэмцээн багийн болон ганцаарчилсан төрлөөр болсон ба цуваа харвааны ганцаарчилсан төрөлд Монгол Улсын даяар дуурсагдах, дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ. Хоёрдугаар байранд дүүгүүр мэхээрээ олонд танигдсан улсын начин Д.Цэрэнтогтох, гуравдугаар байрт аймгийн арслан Л.Жамбал шалгарсан байна. 
 
Харин багийн төрөлд  улсын арслан Д.Ганхуяг ахлагчтай Өвөрхангай “Номт Даншиг” баг тэргүүн байр, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг дэд байр, улсын начин Г.Ганжад ахлагчтай Төв аймгийн “Дүнжингарав” баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ