CS2 цахим спортын PGL Cluj-Napoca 2025 тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж плэй офф шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Шилдэг наймд The Mongolz, Faze Clan, Pain Gaming, Eternal Fire, Team Falcons, SAW, MOUZ, Astralis багууд шалгарч аваргын төлөө өрсөлдөхөөр болж байна.
The Mongolz багийн хувьд Complexity, Wildcard,Pain Gaming багуудыг буулган авч хасагдах шатанд шалгарсан. Хагас шигшээд үлдэх тоглолтоо Astralis багийн эсрэг хийхээр боллоо. Хоёр багийн хувьд өмнө нь гурван удаа таарч тоглосон. The Mongolz багийн хувьд Astralis-ыг сүүлийн хоёр тоглолтод буулгаж аваад байгаа. Тоглолт энэ сарын 21-нд 19:00 цагаас болно.
Плэй офф шатны тоглолт BT Arena-д үзэгчдийн өмнө болно.