PGL Cluj-Napoca 2025 тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж плэй офф шатанд өрсөлдөх багууд тодорсоор байна. Хэсгийн тоглолтоо хожигдол амсалгүйгээр хасагдах шатанд The Mongolz болон Faze Clan багууд шалгараад байгаа. Тэдний араас хэсгийн дөрөв дэх тоглолтод ялалт байгуулсан Pain Gaming, Eternal Fire, Team Falcons багууд шилдэг наймд шалгарч үлдлээ. Ингэснээр шилдэг таван баг плэй офф-д шалгарч BT Arena-д үзэгчдийн өмнө тоглохоор болж байна.
The Mongolz багийн хувьд Complexity, Wildcard багуудыг 2:0 харьцаатайгаар ялж гурав дахь тоглолтоо Pain Gaming багийн эсрэг хийж 2:1- ээр буулган авч хасагдах шатанд шалгараад байна.
Өнөөдөр хоёр хожил, хоёр хожигдолтой багуудын тоглолт болж шигшээ наймд үлдэх үлдсэн гурван баг тодорно.