A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулж байна. Улаанбаатар хотод энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар эхний 100 хоногтоо вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр Монгол Улс дархлаажуулалтын хурдаар Азидаа тэргүүлж байна. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна. Вакцины хэлэлцээр амжилттай дууссан. Дархлаажуулах ёстой хүн амаа вакцинд хамруулах вакцины хэлэлцээр хийж дууссан. Одоо татан авах цаг хугацааны асуудал байна. Вакциныг үе шаттай татахгүй бол бөөнөөр нь татах боломж байхгүй. Долдугаар сарын 1-н гэхэд шаардлагатай бүх иргэнээ вакцинжуулах зорилт тавиад ажиллаж байна. Хоёр дахь тунгаа авсны дараа 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Тиймээс Засгийн газар 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохыг дэмжсэн. Засгийн газар хөл хорио тогтоохгүй байхын төлөө бүхий л нөөц боломжоо шавхаж ажилласан. Үүний үр дүнд эдийн засагт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Энэ таатай үр дүнгээ 14 хоногийн хугацаанд алдахгүй авч явахын төлөө ажиллана. Энэ хөл хорио сүүлчийн хорио байгаасай гэж хүсч байна. Вакцинаас үл хамаарах нөхцөл байдал үүсвэл түүнийг амлах боломжгүй гэв.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байна. Иймээс эрсдэлийг хоёроос гурав дахин бууруулахын тулд Засгийн газар дараах шийдвэрийг гаргалаа.
Бэлэн байдлын 4 зэрэг байдгаас хамгийн сүүлийнх нь БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ буюу улаан түвшин юм.
Энэ түвшинд:
ТӨРИЙН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
ИРГЭНИЙ ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|