• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    119   |  
0
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 метрийн зайд 11 орны 24 тамирчин оролцлоо.  Уг уралдаанд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Т.Төгөлдөр өрсөлдөж 43.16 секундын амжилтаар 21 дүгээр байрт хурдаллаа.
 
Энэ зайд БНХАУ-ын тамирчин түрүүлсэн бол удаах байрт Япон, БНСУ-ын тэшүүрчид орлоо. “Харбин-2025” Азийн наадмын Монголын багийн залуу оролцогч 17 настай  Т.Төгөлдөр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ахлах ангийн сурагч бөгөөд Азийн наадмын бэлтгэл сургуулилтаа нутагтаа өөрийн багш Б.Орнобиш, Г.Батмагнай нарын удирдлага дор хангасан байна. Т.Төгөлдөр маргааш 1,000 метрийн зайд уралдана. 
TAGS