Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо энэ сард хийх хуваарьтай байгаа. Тэгвэл уг тоглолтод оролцох шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос албан ёсоор танилцууллаа.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын тавцанд тоглож байгаа хэд хэдэн тамирчдыг оролцуулсан байна. Мөн өмнөх шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан зарим тоглогчид энэ удаагийн бүрэлдэхүүнд багтаж чадсангүй.
Манай шигшээ баг энэ сарын 20-нд Гуам улсад эхний тоглолтоо хийнэ. Харин сүүлчийн тоглолтоо энэ сарын 23-нд эх орондоо Японы улсын шигшээ багийг хүлээн авч тоглоно.