CS2 цахим спортын Intel Extreme Masters Katowice 2025 тэмцээн хагас шигшээ тоглолт өнөөдөр болно. Шилдэг дөрөвт Монгол улсын төлөөлөл The Mongolz болон Team Vitality, Natus Vincere, Team Spirit багууд үлдээд байгаа.
The Mongolz багийн хувьд өчигдөр шөнө шигшээ дөрөвт үлдэх тоглолтоо Eternal Fire багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин өнөөдөр тэд финалд шалгарах эрхийн төлөө Team Vitality багтай учраа таарч тоглоно. Хоёр баг өмнө нь гурван удаа таарч тоглосноос Team Vitality баг гурван удаа ялалт байгуулаад байгаа.