Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ данснаас их хэмжээний мөнгө шилжүүлж авсан хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 1-ний өдөр иргэн М-ээс Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцны гадаа таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна гэх гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч үйлчлүүлж байсан 45 настай эрэгтэйн гар утсыг булаан авч Хаан болон Худалдаа хөгжлийн банкны данснаас нь 25 сая төгрөг шилжүүлж авсан нь урьдчилсан шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон байна.
Иймд иргэн та бүхэн интернэт банк болон гар утасны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх, баталгаат такси үйлчилгээний байгууллагааг үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.