• Lead the way ...
         
12
2025
Mar
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    170   |  
0

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Уг хэргийн улмаас гурван дүү, ээжийгээ алдсан О.Одбаяр өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандлаа. Өмнө нь нүүрс түлдэг байхад ийм асуудал гардаггүй байсан шахмал түлшнээс болж гэр бүлийн гишүүдээ алдсандаа харамсаж байгаагаа мэдэгдэл хийх үедээ хэлсэн байна. Нас барсан иргэдийн шүүх шинжилгээний хариу сарын дараа гарна гэж ар гэрийнхэнд нь мэдэгджээ. 

Иргэн О.Одбаяр

Яг юу хийх ёстойгоо мэдэхгүй болохоор хэвлэлийн мэдээллийн байгууллагад хандаж байна. Цэргийн алба хаагаад ирэхэд ийм зүйл болчихлоо. Ээж дүү нартайгаа наймдугаар сард хамгийн сүүлийн удаа уулзсан. Хамгийн сүүлд ээжтэйгээ 12 дугаар сарын 18-нд ярьсан. Ээж маань 1983 оных. Дүү нар маань 6,9,15,17 настай байсан. Бас хамаатны ах маань байсан. Намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн мэдэгдэл хийж болохгүй тэгвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Мэдэгдэл хийлээ гээд шалгавал шалгуулаад явна. Ээж дүү нарынхаа төлөө бүх зүйлийг хийнэ. Хуулийн байгууллага, өмгөөлөгч, монголын ард түмэн надад туслах байх гэж найдаж байна. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна. 

TAGS