БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам нөгөөдөр албан ёсоор эхлэх хуваарьтай ч зарим спортын төрлүүдийн тоглолт эхэлсэн. Монголын багаас кёрлингийн холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар оролцож байгаа.
Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвань, 18:00 цагт Тайландын багтай тоглох бөгөөд маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх гэнэ. Манай тамирчид хэсгийн эхний тоглолтод Кувейтын багт 6:5-аар ялагдсан бол дараа нь Японы багт 19:0-ээр хожигдлоо.