Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтэн, салхитай байх ба хүний биед илүү хүйтэн температур мэдрэгдэх болно. Бидний өдөр тутам цаг агаарын мэдээнд хүлээж авч буй температур нь агаарын температур бөгөөд энэ нь тухайн температур хүний биед хэрхэн мэдрэгдэх вэ гэдгийг шууд илэрхийлдэггүй гэнэ.
Тухайн температурыг хэрхэн мэдрэх нь агаарын урсгал буюу салхины хурд, чийгшлээс хамаардаг аж. Үүнийг хүнд “мэдрэгдэх температур” гэдэг. Хүйтэн, сэрүүний улиралд салхины хурд их байвал “мэдрэгдэх температур” нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгддэг байна.
Мэргэжлийн байгууллагаас хөлдөлт болон осголтоос урьдчилан сэргийлэх дараах мэдээллийг хүргэж байна.