• Lead the way ...
         
05
2025
Feb
Daily poll
(Нийт санал: 176)
6.82%
93.18%


Сэтгүүлч: П.Цанжид   |    21   |  
0

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа "Соёолж молл болон Их наяд" худалдааны төвд энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тус үзэсгэлэн худалдаанд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1.000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож,  50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.

Өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан байдаг. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ