• Lead the way ...
         
05
2025
Feb
Daily poll
(Нийт санал: 176)
6.82%
93.18%


Сэтгүүлч: П.Цанжид   |    11   |  
0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх зорилготой юм. 

Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар дүүргүүдэд үүрэг өгчээ. Аж ахуй нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байдаг.

Иймд иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ