• Lead the way ...
         
03
2025
Feb
Daily poll
(Нийт санал: 176)
6.82%
93.18%


Сэтгүүлч: П.Цанжид   |    48   |  
0
Хутга ашиглан хүүхдүүдийг айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл энэ оны цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 
 
Дуудлагын дагуу шалгалтаны ажиллагаа явуулахад өсвөр насны хоёр хүүхдийн “Infinix note-30” загварын гар утсыг үл таних 16-18 орчим насны гурван хүүхэд хутга харуулан, айлган сүрдүүлж, дээрэмдсэн байна.
 
Цагдаагийн байгууллагад оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байгаа гэнэ. Өвлийн улиралд эрт харанхуй болдог учир эцэг эх, багш нар хичээлээ тараад явж буй хүүхдүүдэд хараа хяналттай байж, камертай, баталгаат замаар явах тухай зөвлөн ярилцахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ