• Lead the way ...
         
03
2025
Feb
Daily poll
(Нийт санал: 176)
6.82%
93.18%


Сэтгүүлч: П.Цанжид   |    32   |  
0

Цасанд суусан тээврийн хэрэгслийг татан гаргажээ. Тодруулбал Ховд аймаг, Дарви сум нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км, Зэрэг сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага энэ сарын 2-ны өдрийн 22:55 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь 70 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумын чиглэлд зорчиж явсан36 настай иргэн  Д-гийн  “Приус- 20” загварын гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ. 

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон. Иймд орон нутгийн замд зорчихдоо баталгаатай замаар зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ