• Lead the way ...
         
02
2025
Feb
Daily poll
(Нийт санал: 175)
6.29%
93.71%


Сэтгүүлч: П.Цанжид   |    117   |  
0

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч нэмэгдэж цас орж, шуурахыг онцгойлон анхааруулж байна. Тодруулбал энэ сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна 

Хур тунадас 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хагаст, 09-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр, 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 

Сарын эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ