• Lead the way ...
         
02
2025
Feb
Daily poll
(Нийт санал: 175)
6.29%
93.71%


Сэтгүүлч: П.Цанжид   |    123   |  
0
Менингококкт халдвар авсан хүүхэд өчигдөр орой биеийн хүнд ХӨСҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байсан ч өнөөдөр нас баржээ. Уг өвчний талаар ХӨСҮТ-өөс дараах мэдээлэл өглөө. 
 
Менингококкт халдвар нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай цочмог халдварт өвчин. Менингококкт нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин үүсгэгч нян нь 36-37 градусын дулаанд үрждэг аж. 
 
Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. 36-37 градус нь нянгийн өсөлтөд хамгийн таатай нөхцөл байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтаах үед гадагш агаарт тархана. Агаар дуслын замаар халдварладаг.
 
Биеийн дархлаа сул учир цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг. Манай оронд менингетийн халдварт 2024 онд хоёр, 2025 онд нэг тохиолдол гарчээ. 
 
 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ