• Lead the way ...
         
20
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    84   |  
0

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 25 ортой бөгөөд иргэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна. 

Баянзүрх дүүргийн 22 болон 33 дугаар хорооны нийт 7,538 иргэн эрүүл мэндийн төвд хандсанаар дүрс оношилгоо, лаборатори болон шүдний эмчийн үзлэгт хамрагдах боломжтой юм. 

Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв 1961 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2023 онд шинэ төв барих ажлыг эхлүүлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Харин нийслэлээс энэ онд тус төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг шийдэж өгөхөөр болсон байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ