Төөрч сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан хүмүүс энэ сарын 29-нд өдрийн 13:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага тухайн өдрийн 21:42 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан “Prius-41” суудлын автомашинтай төөрч сураггүй бослон гурван том хүн, хоёр бага насны хүүхдийг Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км-ын зайтай газраас эсэн мэнд олж, тусламж үзүүлжээ.
Замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон баталгаатай замаар зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.