• Lead the way ...
         
30
2025
Jan
Daily poll
(Нийт санал: 148)
7.43%
92.57%


Сэтгүүлч: П.Цанжид   |    70   |  
0

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байгаа. 

Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 22, 31, 34 дүгээр хорооны зургаан байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг бичил тохижилтын ажлыг гүйцэтгэж дууссан байна. Уг тохижилтын ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Густокек” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ