• Lead the way ...
         
30
2025
Jan
Daily poll
(Нийт санал: 148)
7.43%
92.57%


Сэтгүүлч: П.Цанжид   |    34   |  
0
Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозуна буюу их аварга цолыг албан ёсоор хүртлээ. Түүнд цол олгох эсэх асуудлыг өнөөдөр холбооны ээлжит бус хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 
 
Хошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хоёр удаа түрүүлснээр ийнхүү их аварга болж байна. Түүний хувьд бөхийн гэр бүлээс гаралтай ба түүний өвөө нь улсын заан Д.Долгорсүрэн. Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадоржийн авга дүү нь юм. 
 
Ингэснээр түүний хувьд мэргэжлийн сүмод их аварга цолыг хүртсэн Монголын зургаа дахь бөх болж байна. Монгол хүн мэргэжлийн сүмогийн ертөнцөд 1992 онд хөл тавьж байсан түүхтэй. Түүнээс хойш 11 жилийн дараа Асашорюү Д.Дагвадорж анх ёкозуна цолыг хүртэн монгол хүн сүмогийн ертөнцөд ноёрхож эхэлсэн. Түүнээс хойш ийнхүү таван бөх мэргэжлийн сүмо бөхийн их аварга боллоо. 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ