• Lead the way ...
         
30
2025
Jan
Daily poll
(Нийт санал: 148)
7.43%
92.57%


Сэтгүүлч: П.Цанжид   |    77   |  
0

Б.Пүрэвсүрэн гурван хүүхдийн ээж. Тэдний гэр бүлээс интерактив хичээлийг бага хүү нь үзэж байгаа гэнэ. Хүүхэд нь даалгавраа хийх сонирхолтой болж бас хичээлтэй холбоотой зүйлээ ээж, эгч нараасаа их асуудаг болжээ.

Интерактив хичээлийн талаар та анх ямар ойлголттой байв?

Ковидын үед хамаатны ах эгч нарын хүүхдүүд интерактив хичээлийг үзэж байсан. Анх харахад хөөрхөн хийцлэлтэй санагдсан. Хүүхдүүд хичээлээс мэдсэн зүйлсээ аав, ээж, эмээ, өвөөдөө ярьж өгч байхыг анх удаа л харсан.

Танай хүүхдүүдээс интерактив хичээлийг судалж байна уу?

Бага хүү маань одоо хоёрдугаар ангид суралцдаг. Интерактив хичээлийг үзэж байгаа. Багш нь заримдаа өөрөө хичээлээ үзээд даалгавраа хийгээрэй гээд чиглүүлээд явуулдаг. Цай ундаа уучхаад даалгавраа хурдан хийх гээд байдаг. Хүүд маань их сонирхолтой санагддаг юм шиг байсан.

Бага хүү гэхээр дээрээ ах, эгчтэй гэсэн үг үү. Ах, эгч нар нь интерактив хичээлийг үзэж байсан уу?

Хүү маань дээрээ хоёр эгчтэй. Хоёр эгчид нь тийм хичээл орж байгаагүй. Бага хүүгийн хичээлд шинэ сургалтын хөтөлбөр орж байна.

Даалгавраа хурдан хийх гээд яардаг гэж та сая хэллээ?

Хоёр охин маань даалгавраа хийдэг ч гэсэн ийм идэвхтэй байгаагүй санагддаг. Бага хүү бол хурдан даалгавраа хийе гээд л мэдэхгүй зүйлээ эгч нараасаа их асуудаг. Хичээлээ үзээд ярилцаад явдаг болохоор их сонирхолтой санагддаг байх.

Тэгэхээр интерактив хичээл хүүхдийн сонирхлыг татаж, илүү их мэдлэгийг олгож байна гэж та бодож байна уу?

Үздэг хүүхэлдэйн кинотой ижил хийцлэлтэй, багш биш хүүхэд дуу оруулсан тэгээд дүр гараад явдаг болохоор их сонирхолтой санагддаг байх. Тэгээд агуулга нь ойлгомжтой хугацаа богино болохоор анхаарал нь сатаарахгүй яг төвлөрөөд суудаг.

Хүү тань ямар төрлийн хичээлийг их сонирхож байна?

Хүн ба орчин хичээлийг илүү сонирхдог. Зөвхөн хичээлээс гадна хичээл бүр дээр нэмэлт хөөрхөн мэдээллүүд яваад байдаг. Амьтны хүрээлэнгээр аялсан нь хичээлийг үзчихээд машинд суух болгондоо хүмүүсийг бүсээ бүслээрэй гээд хэлнэ. Тэгэхээр хүүхэд хичээлээсээ мэдлэгээс гадна соёлд суралцаад байна гэж харж байгаа.

Өөр таны хүүхдэд ямар давуу тал ажиглагдаж байна?

Хичээлийн агуулга болон хийцлэл дээр монгол ёс заншилтай холбоотой мэдээлэл зургууд их гардаг нь их зөв санагдаж байгаа. Тэрийг үзээд хүүхэд эмээл, авдрын хээ, монгол гэрийн талаар асуудаг. Хүүхдийнхээ сонирхсон асуултад аль болох мэдэх зүйлээ хэлж өгдөг. Тэгэхээр цахимаар суралцаж, техник технологийн дэвшилтэй танилцаж байгаа ч үндэсний өв соёлын мэдлэгээ давхар шингээж байгаа нь сайн хэрэг.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ