• Lead the way ...
         
22
2025
Aug
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    230   |  
0

Цагдаагийн алба хаагчид 14 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал 2010 оны наймдугаар сард иргэн О-гоос "Миний ээж гэрээсээ гарч яваад сураггүй боллоо" гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирж байжээ.

Уг мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд орших суух иргэн Э нь 2010 оны долоодугаар сард гэрээсээ гараад сураггүй болсон хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. 

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийг иргэн Э-тэй хамтран амьдрагч байсан Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироосон нь илэрсэн байна. Мөн иргэн Д нь тухайн хэрэг гарах цаг хугацаанд байсан өөрийн хамааралгүй этгээдүүдтэй хамтран хэргийг нуун далдалсан байжээ. 

TAGS