Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж эхэлсэн. Бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.
МҮБХ-оос ойрын хугацаанд зохион багуулагдах чансаа олгох барилдааны хуваарийг танилцууллаа.
- Нэгдүгээр сарын 26 - Монгол Улсын харцага цолтны хүндэтгэлийн барилдаан
- Хоёрдугаар сарын 9 - Монгол Улсын начин цолтны хүндэтгэлийн барилдаан
- Хоёрдугаар сарын 28 - Сар шинийн баярт зориулсан барилдаан
- Гуравдугаар сарын 16 - Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
- Гуравдугаар сарын 30 - Сонгинохайрхан уулын хишиг барилдаан
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар хоёр удаа чансааны дүнг танилцуулаад байгаа. Чансааг улсын заан С.Сүхбат өнгөлж яваа. Түүний араас улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Н.Өсөхбаяр, аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон нар эхний тавд жагсаж байна.