Залгаа ханатай гэр шатаж хоёр хүн амь насаа алджээ. Тодруулбал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт иргэн О-ийн эзэмшлийн залгаа таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өнгөрөгч шөнийн 03:57 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн залгаа таван ханатай хоёр гэр шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт иргэн 31 настай эрэгтэй О, 28 настай эмэгтэй Т нар өртөж нэрвэгдэгч болсон байсныг, сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.