• Lead the way ...
         
15
2025
Jan
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    127   |  
0
Өнгөрөгч амралтын өдрүүдээр талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулагдсан. Харин уг жагсаалын үеэр хууль зөрчсөн үйлдлүүд гарсан ба эдгээрийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэллээ. 
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
 
Иргэд жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй. Харин жагсаалын үеэр мөнгө тараасан үйлдэл шалгагдаж байгаа. Мөн жагсаалын үеэр төв талбай руу автомашинтай дайрч орж ирсэн бичлэг нийтийн сүлжээнд тавигдсан.  Уг үйлдлийг гаргасан иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.  Уг этгээд  өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэргээр ял авч хоёр жилийн өмнө суллагдсан нэгэн байжээ. Хэрвээ Герман улсад болсонтой ижил тохиолдол гарсан бол яах вэ гэдэг талаас нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 
 
Уг жагсаалын үеэр хэв журам сахиулахаар ажиллаж байсан алба хаагчдыг хутгалж байгаа мэт үйлдэл үзүүлсэн иргэнийг шалгаж байгаа. Уг этгээд өмнө нь дөрвөн удаа ял шийтгэл авч байсан нь шалгалтаар тогтоогдсон. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ