• Lead the way ...
         
15
2025
Jan
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    34   |  
0

ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийх, суваг татах, мөсийг зөөж тээвэрлэх зэрэг тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байгаа гэнэ.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Толгойтын сувагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр шугаман тэмдэглэгээ тавьжээ. Өнөөдрийн байдлаар мөсний түвшин нэг метр 17 см-ээр дээшилжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-н 3-р суваг нэг метр 30 см, Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилсэн зэрэг хэмжилтүүдийг хийлээ хийсэн аж. 

Инженер, техникийн ажилчид өдөр тутамд мөсний түвшинг шалгаж, шугаман тэмдэглэгээ хийж долоо хоног бүр цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулдаг гэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ