• Lead the way ...
         
15
2025
Jan
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    48   |  
0
БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөж Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ.
 
Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46:07.9 минутад туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Түүний хувьд өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан боллоо. 
 
Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ