• Lead the way ...
         
22
2025
Aug
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    95   |  
0

"Елын-Ам" гэх газарт мөс цөмөрч суудлын машин суужээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Ёлын-Ам” гэдэг газар   мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын  автомашин мөсөнд суусан байжээ. Мөсөнд суусан автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үлдээж зорчиж явсан хоёр иргэнийг  аймгийн төвд авчирсан байна. 

Гол нууруудын мөсний зузаан нэмэгдэж байгаа ч учирч болох эрсдэлийг тооцоолон зам товчлох нэрийдлээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 

 

TAGS