Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээн байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг СХД-т барих бөгөөд тус дүүргийн 34 дүгээр хороонд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг нийслэлээс шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус төвийн зураг төслийн ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлэх гэнэ.
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв ашиглалтад орсноор одоо байгаа төвийн ачаалал буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3-4 дахин нэмэгдэх боломжтой болох юм. Тус төв нь дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэх бөгөөд нийт 600 ортой байх юм.