Хяргас нуурын мөс цөмөрч суусан тээврийн хэрэгслийг татан гаргажээ. Тодруулбал Увс аймгийн Завхан сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км-н зайд “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн.
Гол, нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.