• Lead the way ...
         
19
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    85   |  
0

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтжээ. 

Зудын байдлын үнэлгээгээр Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Завханы  Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Бөмбөгөр, Галуутад цагаан зудын байдалтай байгаа аж. Харин Баян-Өлгийн Алтай, Баяннуур, Увсын Ховд, Малчин, Давст, Сагил, Завхан, Наранбулаг, Зүүнговь, Баруунтуруун, Ховдын Булган, Алтай, Дарви, Үенч, Дөргөн, Завханы Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байдалтай байна.

Өнгөрөгч арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 70 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 30 орчим хувьд дунджаас ахуй оржээ. 

 

  •  
TAGS





Холбоотой санал болгох мэдээ