• Lead the way ...
         
19
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    150   |  
0
Зам, тээврийн сайдын 2025 оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр болж, тээврийн салбарт 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ахиц дэвшил амжилтын талаарх мэдээллийг товч танилцууллаа. Мөн 2025 онд зам, тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаарх мэдээллийг өгч харьяа байгууллагуудын 2025 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцжээ. 
 
Мөн энэ үеэр ЗТЯ-ны харьяа байгууллагуудад хийгдсэн шинэ томилгоог танилцуулсан байна. 
 
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулуун
 
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлаар Д. Оюунболд
 
Иргэний Нисэхийн Үндэсний төв ТӨХК-ийн захирлаар Б.Отгонсүх 
 
ЗТЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Оюунтуяа нар томилогдон ажиллаж байна.
 
Шуурхай хуралдаанаар салбарын сайдын зүгээс авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгаварыг өгч богино хугацаанд засаж сайжруулах, шинэчлэх ажлуудын талаар санал солилцжээ. Ажлын үр дүн, биелэлтийн тайланг дараагийн шуурхай хуралдаанд танилцуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ