Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 6-15 өдөр хүртэлх буюу 10 хоногийн цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаар танилцууллаа. Хур тунадасын хувьд энэ сарын 9-нд баруун аймгуудын нутаг, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхины хурд говь, тал хээрийн нутгаар секундэд 7-12 метр байх бол энэ сарын 9-11-нд салхины хурд зарим нутгаар 16-18 метр секундэд хүрч ширүүснэ.
Агаарын темпетатурын хувьд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43, өдөртөө -26...-31 градус хүйтэн байна. Харин томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө -29...-34, өдөртөө -19...-24 градус хүйтэн байх гэнэ. Говийн бүс нутгаар шөнөдөө -12...-17, өдөртөө -6...-11 градустай байх гэнэ. Бусад нутгийн хувьд шөнөдөө -23...-28, өдөртөө -12...-17 градус хүйтрэх аж.