• Lead the way ...
         
19
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    82   |  
0

Зайсангийн хуучин гүүр буюу зүүн гүүрийн хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Замын ажил энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.  Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийж эхэлсэн. 

Хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан аж. 

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэжээ. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон гэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ