• Lead the way ...
         
19
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    86   |  
0

Хяргас нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Тодруулбал Увс аймгийн Завхан сум нутаг буюу аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км-ын зайд “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг өнгөрөгч шөнө буюу энэ сарын 6-ны 00:00 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөсөнд суусан байсан тул татан гаргах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Хүйтний эрч чангарч байгаа ч гол нууруудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул зам товчлох нэрээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ