• Lead the way ...
         
18
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    41   |  
0

Цахим технологи хөгжиж байгаагаас үүдэн иргэд цахим аппликейшн ашиглан бүх төрлийн зээл авах боломж үүссэн. Харин уг сонирхлыг үндэслэн иргэдийг цахим орчинд залилах гэмт хэргийн гаралт өндөр байна. Зээлийн эрх нэмэгдүүлнэ хэмээн иргэдийг залилсан иргэн Ц гэгчийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

Иргэн Ц нь цахим зээлийн эрхээ нэмэгдүүлэх иргэдийн сонирхолд тулгуурлан цахим орчинд Lend.mn, Monpay, Pocket зэрэг аппликейшны зээлийн эрхийг нэмэгдүүлж өгнө гэх хуурамч зарыг байршуулан иргэдийг залилсан. 

Цагдаагийн байгууллагын шалгалтаар уг этгээд нь 200 гаруй иргэдийн мэдээллийг цуглуулсан нь тогтоогдсон юм. Хохирлыг мөнгөн дүнгээр авч үзвэл 280 гаруй сая төгрөгийн зээлийг авч бусдыг хохироосон байна. 

 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ