• Lead the way ...
         
18
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    43   |  
0
"Дакар ралли-2025" уралдаан 2025 оны нэгдүгээр сарын 3-17-нд болно. Уг уралдааны мотоциклын төрөлд Монгол улсаас П.Мөрөн оролцоно. П.Мөрөн нь удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.
 
“Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. Түүний хувьд “Дакар ралли”-д уралдах Монголын 13 дахь тамирчин, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болж байна. 
 
46 жилийн түүхтэй энэхүү уралдаанд гавьяат тамирчин Д.Болдбаатар гурав, ОУХМ Н.Лхамаа таван удаа оролцож байсан. Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5.000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалсан амжилтыг үзүүлж байсан. 
 
 
TAGS