• Lead the way ...
         
18
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    48   |  
0

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна.

ШТС, автомашин хийгээр цэнэглэх станцын агуулахуудын зай хэмжээг эдэлбэр газраас 25 метрийн зайд байлгахаар холбогдох норм, дүрмүүдэд тодорхой заасан байдаг. Шалгалтын хүрээнд шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанаас үүдэн зарим норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна.

Мөн нийслэлд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг зургаан аж ахуйн нэгжийн 70 гаруй тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ. Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг аж ахуйн нэгжүүд уг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлагын талаар улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, түүнийг үндэслэн Замын цагдаагийн газраас тээвэрлэлтийн замнал, цагийн хуваарийг тохирч, зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Харин шалгалтаар аж ахуйн нэгжүүд энэ зөвшөөрлийг бүрэн хэрэгжүүлээгүй ба тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг бүрэн хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Тиймээс Замын цагдаагийн газраас өгдөг тухайн зөвшөөрлийг аваагүй шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байлгах тухай мэдэгдлийг Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ