• Lead the way ...
         
19
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    139   |  
0
Энэ сарын 10-аас нутгийн баруун хэсгээс эхлэн цас орж хүйтний эрч бага зэрэг чангарсан. Өнгөрөгч шөнө Завхан аймгийн Отгон суманд -42 градусын хүйтэнтэй байжээ. -42 градус нь одоогоор энэ өвлийн хамгийн хүйтэн хэмээр бүртгэдсэн байна. 
 
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. 
 
Өнөөдөр өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ