Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээгээр найман аймгийн 20 сум зудархуу нөхцөл байдалтай байна. Тодруулбал Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу байгаа аж.