CS Шанхай Мажор тэмцээний Playoff stage буюу шилдэг найман багийн тулаан өнөөдөр эхэллээ. Хэсгийн эхний тоглолт TheMongolz болон Mouz багийн тоглолтоор эхэлж 2-0 Mouz дараагийн шатанд шалгарлаа.
TheMongolz баг CS2-н Мажор тэмцээний Playoff stage шатад Ази тивээс шалгарсан анхны баг болсон амжилтаар тэмцээнээ энд хүрээд өндөрлүүлж байна. Тэдний хувьд дэлхийн шилдэг 24 багаас шалгарч хасагдах шатад тоглосон ба 5-8 дугаар байрт жагсаж 45,000 долларын шагналын эзэд болж байна.
Хасагдах шатнаас ялалт авч чадсан Mouz баг Team Liquid болон Team Spirit ялсантай нь финалын шатанд шалгарахын төлөө өрсөлдөх болно.