• Lead the way ...
         
19
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    148   |  
0

Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж байгаа. 

Нийслэлийн хэмжээнд 57 байршилд автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шингэрүүлсэн шатдаг хий хадгалах саваа ил байрлуулдаг 33 байршил бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тухайн савыг газар доор далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэх мэдэгдэх хуудсыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар таван байршилд зөрчлийг арилгуулаад байгаа аж. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ