Өнгөрөгч шөнө Архангай болон Хөвсгөл аймгийн нутагт газар хөдлөлт болжээ. Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс баруун зүгт 19 км-ын зайд өнгөрөгч шөнийн 12:52:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тухайн газарт нутагладаг Хайрхан багийн малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс хойд зүгт 29 км өнгөрөгч шөнийн 03:16:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгдсэн байна.