• Lead the way ...
         
18
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    59   |  
0
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-ны өдрүүдэд болж байна. Эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн тэмцээн энэ жил Бахрайн Улсын Манама хотноо болж байгаа юм. 
 
Энэ тэмцээнд 92 орны 471 тамирчин өрсөлдөх бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор таван тамирчин оролцох юм.
 
Өнөөдөр Монголын баг тамирчдын салхийг хагалж, Ази тивийн аварга Г.Ануужин өргөлтөө өргөнө. Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар хүч үзнэ. 
 
Монгол Улсаас хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин нь М.Анхцэцэг юм. 
TAGS