• Lead the way ...
         
26
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    117   |  
0
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион хотноо хуралдаж байгаа. Энэхүү чуулганы 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нүүдлийн зан үйл” өвийг хэлэлцэж, хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүртгэгдлээ.
 
Монгол нүүдлийн зан үйл өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
 
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм.
 
Хүн, байгаль, мал гурвын харилцан шүтэлцээнээс үүсэн бий болж, олон мянганы туршид өвлөгдөн ирэхдээ оршин буй байгаль дэлхий, мал ахуйгаа хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг огт гээлгүй өнөөг хүрсэн тус уламжлалт мэдлэгийг өвлөн уламжлагчид өнөөдөр ч Алтайн өндөр ууланд тэмээгээр, хангайн уулсад сарлагаар, говь нутагт тэмээгээр, тал хээрт тэмээ болон хөсөг тэргээр, тайгын бүсэд цаа бугаар нүүдэллэсээр байна.
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ