• Lead the way ...
         
26
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    60   |  
0

“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд өнөөдрийн байдлаар 1,620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлээд байгаа юм. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 18-наас тухайн нөлөөлөлд өртөж байгаа иргэдээс “Сэлбэ” дэд төвийн төслийг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулгыг авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96.5 хувь нь дэмжсэн учраас нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар  1,633 иргэнтэй гэрээ байгуулжээ. Үүнээс нийслэлийн Засаг даргын 30 удаагийн захирамжаар 1,620 иргэний нөхөн олговрын хөрөнгийг шийдвэрлэсэн аж.  “Сэлбэ” дэд төвийн эхний ээлжийн тендер зарлагдаж, зарим талбайд цэвэрлэгээ үйлчилгээг хийсэн, зарим хэсэгт буулгалт явагдаж байгаа гэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ