• Lead the way ...
         
26
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    56   |  
0

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 3.000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 232 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 137 иргэнтэй зөвшилцөлд хүрсэн байна. Эдгээр иргэдтэй гэрээ байгуулж, газрыг чөлөөлсөн ба үлдсэн 95 иргэн, хуулийн этгээдтэй хөрөнгийн үнэлгээ болон хэлцлийн ажлууд үргэлжлэн хийгдэж байгаа аж. 

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор батлагдсан байдаг. Эдгээр холбогдох хууль, журмын хүрээнд  иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ